A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 303

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2013 оны 22 дугаар тогтоолоор баталсан "Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого"-ын 2.1, 2.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 78 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллан биелэлтийг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосугай.

3. Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжид хамруулах замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ