- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч ХЭ/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 347
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 60.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтын зарим заалтыг хүчингүй болсонд тооцсон/
2. Энэ тогтоолын хавсралтад заасан хуулийн этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
