A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 350

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: "Бүтэц, зохион байгуулалтын зардлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 281 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "...2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ