- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 6-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 364
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 6-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ" гэсэн баганад "хүнд даацын" гэснийг хасч, "Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх" гэсэн баганад "Шаардлагагүй" гэснийг "Судлан шийдвэрлэх" гэж өөрчилсүгэй.
2. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл"-ийн хүрээнд хэрэгжүүлэх "Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших "Болд Төмөр Ерөө Гол" ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих"; "Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих" ажлыг концессын "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсүгэй.
3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан ажлыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа тус ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл"-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
