- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 365
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх болон махны нөөц бүрдүүлэх үүрэг бүхий "Монгол мах корпораци" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. "Монгол мах корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3. "Монгол мах корпораци" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэн, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
4. "Монгол мах корпораци" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбогдон гарах зардалд зориулан 50.0 (тавин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсүгэй.
Текст томруулах
A
A
A
