- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 369
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 720дахь заалт нэмсүгэй:
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
720_# |
Их тэнгэр цогцолборыг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын шаардлагад нийцүүлэн шинэчлэн засварлах төсөл |
Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэр цогцолборыг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын шаардлагад нийцүүлэн шинэчлэн засварлах |
Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-шилжүүлэх |
-Хатантуул зочид буудлын их засвар, шинэчлэл хийх -Хан-Уул харшийн их засвар, шинэчлэл хийх -Маршал харшийн их засвар, шинэчлэл хийх -Их тэнгэр цогцолбор болон Маршал харшийн гадна зам талбайн тохижилт хийх -Их тэнгэр цогцолборт машин техник, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авах, суурилуулах -Аж ахуйн барилга байгууламж барих |
Судлан шийдвэрлэх |
Шууд гэрээ байгуулах |
2. Энэ тогтоолд заасан төслийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газарт, хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
