A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 376

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг "Эрүүл мэнд, спортын яамны харьяанд "Эрүүл мэндийн хөгжлийн төв"-ийг байгуулсугай." гэж өөрчилсүгэй.

2. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Эрүүл мэнд, спортын сайд Г.ШИЙЛЭГДАМБА