- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 385
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2 дахь хэсгийн 19 дэх заалтын "Концессын зүйлийн нэр" болон "Концессын зүйлийн тодорхойлолт" гэсэн баганад "Чойр-Бор-Өндөр чиглэлийн ..." гэснийг "Чойр-Сайншанд чиглэлийн замаас Бор-Өндөр хүртэлх ..." гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
