- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 391
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Өргөн суманд "Монцемент" үйлдвэрийн цемент үйлдвэрлэх цехийн барилга угсралтын ажил гүйцэтгэх "Сэнжсант" ХХК-ийн 150, мөн аймгийн Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд авто зам болон холбооны ажил гүйцэтгэх "Чайна КАМК инженеринг" компанийн 95 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2015 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
