- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 398
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 4.2, 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 721 дэх заалт нэмсүгэй:
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
721 |
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл |
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийг хэрэгжүүлэх |
Хөрөнгө оруулах- ашиглах- шилжүүлэх |
Олон улсын нисэх онгоцны шинэ буудалд хөрөнгө оруулж ашиглах, шилжүүлэх |
Шаардлагагүй |
Шууд гэрээ байгуулах |
2. "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл"-ийг хэрэгжүүлэхээр санал тавьсан этгээдүүдтэй хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатарт, хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
