- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 15-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 404
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 15-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4, Өрсөлдөөний тухай хуулийн 13.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
