A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Галт зэвсгийн гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох журам батлах тухай

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/75

Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Галт зэвсгийн гэрчилгээний загвар"-ыг нэгдүгээр, "Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /дэд комиссар Ж.Буянбат/-д үүрэг болгосугай.

3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА,ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/83

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын "Галт зэвсгийн гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох журам батлах тухай" 2015 оны А/75 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга /цагдаагийн хурандаа Б.Батзориг/-д үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа Л.Нямдаваа/-д даалгасугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.СҮХБОЛД