A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн

Улаанбаатар хот

Дугаар 185

Барилгын норм ба дүрэм шинэчлэн батлах тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм" /БНбД11-04-15/-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12/-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

2.1. 6.2-д заасан "... захиалагчийн албаны ...." гэсний дараа "... болон зохиогчийн хяналтын ..." гэж нэмж оруулах,

2.2. Хавсралт №1-ийн Загвар №6 хүснэгтийн 5 дугаар мөрний "Инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн" гэсний дараа "Зураг төсөл зохиогчийн хяналтын зардал" гэсэн 6 дугаар мөр нэмж оруулан "Магадлашгүй ажлын зардал", "Бусад нэмэлт зардал"-ын мөрийн дугаарыг 7,8 болгон өөрчлөх,

2.3. Хавсралт №12-ийн 11.4 дугаар мөрний 3 дугаар баганын "20" гэснийг "50" гэж өөрчлөх,

2.4. Хавсралт №1-ийн загвар №8 хүснэгтийн 11 дүгээр бүлгийн 19 дүгээр мөрөнд заасан "Зураг төсөл, хайгуулын байгууллагад төлөх зардал" гэдэгт зураг төслийн үнэ, инженер геологийн судалгаа, зохиогчийн хяналтын зардлуудыг хамааруулна.

3. Энэ тушаалыг хэрэгжүүлж холбогдох барилгын норм ба дүрмийг сурталчлах, хэвлэн олшруулж нийтэд түгээх ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Б.Баярсайхан/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай.

4. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалаар баталсан "Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм" /БНбД11-04-99/, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.