- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 89
Улаанбаатар хот
ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Батболд, Н.Батцэрэг, М.Батчимэг нарын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
