- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 409
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Усны тухай хуулийн 9.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар баталсан Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
Дарга -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныТөрийн нарийн бичгийн дарга;
-Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
2. Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан тус хорооны дүрмийг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Үндэсний хорооны дарга Н.Батцэрэгт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
