- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 411
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 11 дэх хэсэг нэмсүгэй:
1/ 11 дэх хэсэг:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
11. Мэдээлэл, харилцаа холбооны төслүүд | ||||||
54 | Дараах салбарын төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүд: 54.1.Байгаль орчны салбар; 54.2.Санхүү, эдийн засгийн салбар; 54.3.Хууль зүйн салбар; 54.4. Аж үйлдвэр болон уул уурхайн салбар; 54.5. Барилга, хот байгуулалт болон зам, тээврийн салбар; 54.6.Боловсролын салбар; 54.7.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар; 54.8.Эрүүл мэндийн салбар; 54.9.Нийслэлийн байгууллагууд. | Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд хүргэх, цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл | Систем хөгжүүлэх-ашиглах-шилжүүлэх | Төрийн үйлчилгээг цахимжуулахад шаардагдах өгөгдлийн санг цахимжуулах, тухайн үйлчилгээ бүрт тохирсон кодчилол, дүрмийг боловсруулж хөгжүүлэх, төрийн үйлчилгээг цахим системд холбож иргэдэд хүргэх | Шаардлагагүй | Уралдаант шалгаруулалт явуулах |
2. Энэ тогтоолд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A

