- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-16-ны өдрийн 147-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 412
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-11-16-ны өдрийн 147-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулж хэрэгжүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгасугай.
3. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 303 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
