A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 410

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Байгалийн ургамлын тухай хуулийн З дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-ын 355-д заасан "Нарсны төрлийн модны үр" гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

355

Нарсны төрлийн модны үр

/ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/

Pinus

2. Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт"-ын 3 дахь хэсэгт заасан "Нарсны төрлийн модны үр" гэснийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

1209.99.00

Нарсны төрлийн модны үр

/ойн нарс (Pinus sylvestris), одой нарс (Pinus pumila), сибирь хуш (Pinus sibirica)-ны үр, идээ/

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ