A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А/510

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

Хоёр.Цагийн хязгаарыг мөрдөж ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар болон аймгийн Цагдаагийн газар /П.Оростогоо/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/ нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/194

Хэрлэн сум

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 16 дугаар зүйлийн 16.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Захирамжлах нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа эрхлэх шинэчилсэн цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэх цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Дэд хурандаа Э.Жавхлантөгс), Сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Э.Мөнх-Эрдэнэ)-т даалгасугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын цагийн хязгаар" тогтоох тухай А/510 дүгээр захирамжыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА   Ц.ЧОГСОМЖАВ