A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 426

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Санхүүгийн алба байгуулах тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйл нэмсүгэй:

"4. Аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумын Санхүүгийн албаны орон тооны дээд хязгаар 3 байхаар тогтоосугай."

2. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Санхүүгийн алба байгуулах тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР