A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 425

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тус тус тогтоосугай."

/ЗГ-ын 2017 оны 253 дугаар тогтоолоор хүчингүй болсон./

2. Сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжийн орон тоог тухайн сумын газар зүйн байршил, хүн амын тоо, баг, тосгоны алслагдсан байдал, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийн түвшинг харгалзан энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан орон тооны дээд хязгаарт багтаан тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР