- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 439
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг 2016 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.
2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг Төрийн өмчийн хорооны удирдамж, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, асуулгын дагуу зохион байгуулж, дүнг 2016 оны III улиралд багтаан Төрийн өмчийн хороонд хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулахад шаардагдах зардлыг 2016 оны улсын төсөвт, орон нутгийн өмчийн тооллого явуулахад шаардагдах зардлыг 2016 оны орон нутгийн төсөвт тус тус тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
