- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 222-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 440
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын 1.3.2 дахь заалтын "авто зам, замын байгууламж" гэсний өмнө ", түүнчлэн Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр, эсхүл Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх том бүтээн байгуулалтын төслийн" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
