- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 354-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 441
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 7.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "Төрийн захиргааны байгууллагын албан тушаал" гэсэн хэсгийн ТЗ-8 зэрэглэлд "4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэж, "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал" гэсэн хэсгийн ТЗ-7 зэрэглэлд "11. Нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэж, мөн хэсгийн ТЗ-6 зэрэглэлд "11. Аймаг, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэж, мөн хэсгийн ТЗ-5 зэрэглэлд "10. Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
