A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 414

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын Гурав дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3.18, 3.19 дэх заалт нэмсүгэй:

"3.18. Энэ журмын 3.17-д заасан тохиолдолд нэг цонхны бодлогыг төрийн өмчит хуулийн этгээдээр дамжуулан хэрэгжүүлнэ.

3.19. Энэ журмын 3.18-д заасан нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэгч хуулийн этгээд нь стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж, хамтран ажиллана. Гэрээний загварыг Засгийн газар батална.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА