A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 456

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын "Монгол наадам цогцолбор"-т зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 565.8 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 10474 га, нийт 11039.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 109 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. "Монгол наадам цогцолбор"-ыг байгуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын болон нийслэлийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

3. "Монгол наадам цогцолбор"-ын ерөнхий төлөвлөгөөг батлуулж, холбогдох мэргэжлийн байгууллага, спортын холбоодын дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ