- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2003 оны 173-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 461
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт"-ын "Хоёр. Мал, амьтан нэвтрүүлэх болон үржлийн мал импортлох боомтууд:" гэсэн хэсэгт "13. Дорнод аймгийн Баянхошуу." гэж, мөн жагсаалтын "Дөрөв. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтууд:" гэсэн хэсэгт "14. Дорнод аймгийн Баянхошуу; 15. Сүхбаатар аймгийн Бичигт; 16. Увс аймгийн Тэс; 17. Өмнөговь аймгийн Шивээхүрэн." гэж, мөн жагсаалтын "Зургаа. Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтууд:" гэсэн хэсэгт "3. Дорнод аймгийн Хавирга." гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА
Текст томруулах
A
A
A
