- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2016 ОНД АГНАХ АГНУУРЫН АМЬТНЫ ТООГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 463
Улаанбаатар хот
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2016 ОНД АГНАХ АГНУУРЫН АМЬТНЫ ТООГ ТОГТООХ ТУХАЙ
Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Тусгай зориулалтаар 2016 онд угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150, агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 400 толгойг барьж буцаан тавиулахаар тус тус тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.БАТЦЭРЭГ
Текст томруулах
A
A
A
