A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ХӨРӨНГӨ, ӨР ТӨЛБӨР, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ

3 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн төсөвт 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 169,703.4 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Сангийн сайд

166,703.4

1.1.Гааль, татварын ерөнхий газар

93,535.1

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого

93,535.1

1.2.Татварын ерөнхий газар

72,469.6

1.2.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого

72,469.6

1.3. Сангийн яам

698.8

1.3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.3-т заасан орлого /хадгаламжийн хүүгийн орлого/

698.8

2

Монгол Улсын Ерөнхий сайд

3,000.0

2.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

3,000.0

2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого

3,000.0

/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Сангийн сайд

267,654.9

1.1.Гааль, татварын ерөнхий газар

257,654.9

1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого

257,654.9

1.2.Сангийн яам

10,000.0

1.2.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого

10,000.0

4 дүгээр зүйл.Хүний хөгжил сангийн төсвөөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 283,867.0 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:

Хэвлэх

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

223,200.0

1.1.Хүүхдийн мөнгө

223,200.0

2

Сангийн сайд

321,610.9

2.1.Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардал

45,835.8

2.2.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн хүүгийн зардал

14,831.1

2.3.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөр

27,260.2

2.4.Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөр

233,683.8

2.5.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

144,000.0

1.1.Хүүхдийн мөнгө

144,000.0

2

Сангийн сайд

381,739.3

2.1.Засгийн газрын бондын хүүгийн зардал

62,057.4

2.2.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн хүүгийн зардал

15,022.0

2.3.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөр

87,476.1

2.4.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт

217,183.8

2.5.Эрсдэлийн нөөц хөрөнгө

0.0

5 дугаар зүйл.Хүний хөгжил санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөг байхаар баталсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

6.1.шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 309,415.4 сая төгрөг хүртэл;

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 25,811.5 сая төгрөг хүртэл.

/Энэ хэсгийг 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД