- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2016 ОНД ХҮРТЭЭХ ХИШИГ, ХУВИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 103
Улаанбаатар хот
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Хүний хөгжил сангаас 2016 оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэрээр нийт 223,200.0 сая төгрөгийн хишиг, хувь олгохоор тогтоосугай.
/Энэ зүйлд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2. Энэ тогтоолын 1-д заасан хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг доор дурдсан нөхцөлөөр олгохыг Монгол Улсын Засгийн газар/Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:
2.1. 2016 оны 1-6 дугаар саруудад хүүхэд бүрд;
2.2. 2016 оны 7-12 дугаар саруудад амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрд бэлэн мөнгөөр, үлдэх хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгох."
2.3. Энэ тогтоолын 2.2-т заасан нөхөж олгох хүүхдийн мөнгийн эх үүсвэрийг тухай бүр Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлж банканд хадгаламжаар байршуулах.
/Энэ зүйлийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 38 тогтоолоор өөрчлөн найруулсан/
3. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнд үндэслэн хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийн хэмжээ энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хэмжээнээс хэтрэх тохиолдолд шаардагдах хөрөнгийг Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/Ч.Сайханбилэг/-т даалгасугай.
4. Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
