A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2015 ОНЫ 13 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 88

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2015 ОНЫ 13 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт "Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.", Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн "Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.", 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...", 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийн "Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна." 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн "Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.", 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ...", 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн "... газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "... үл хөдлөх эд хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй." гэснийг зөрчсөн байна" гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД