A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2015 ОНЫ 15 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2015 ОНЫ 15 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана." гэж заасны "..., эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан ..." гэсэн хэсэг; 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт "Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцаж тохиролцож болно.", мөн зүйлийн 53.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна" гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД