A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 473

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүний "Гишүүд:" гэсэн хэсэгт "Хууль зүйн дэд сайд" гэснийг "Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР