A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 476

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд "Гүйст хаус" 48 айлын барилга, үйлчилгээний төв, автомашины зогсоол, мөн дүүргийн 8 дугаар хороонд "Буянт энгэр" үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх "Ти Эм Эл констракшн" ХХК-ийн 300, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд жилд 15000 тонн тос, тосолгооны материал үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэх "Нью тур" ХХК-ийн 250 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2016 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2016 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарт даалгасугай.

3. Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН