- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 477
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох тухай журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэлэг олгох тухай" Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
