A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 486

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 2, 6 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 246, 441 дэх заалт тус тус нэмсүгэй:

1/2 дахь хэсэгт 246дахь заалт: /Энэ хэсгийг ЗГ-ын 2016 оны 194-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

246

Туул гол дээрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл

 

 

Төмөрбетон гүүрийн нэвтрэх чадамжийг сайжруулах, шинээр ашиглалтад орсон 4 эгнээ замтай уялдуулан Туул гол дээрх Сонсголонгийн гүүрийг шинэчлэх, өргөтгөх

Барих-шилжүүлэх

Туул гол дээрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэл хийх

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

2/ 6 дахь хэсэгт 441дэх заалт:

441

Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл

Улаанбаатар хотод "Хог хаягдлыг өндөр хэмд боловсруулах технологи"-ийн үйлдвэр барьж, хотын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх

Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах

Хог хаягдал боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, эрчим хүч үйлдвэрлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

2. Мөн жагсаалтын 5 дахь хэсгийн 33 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:

33

Чандганы цахилгаан станц

 

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы нүүрсний уурхайг түшиглэж 600 МВт- ийн хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, өмчлөн ашиглах

Барих-өмчлөх-ашиглах

600 МВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станц

Судлан

шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

408

Багануур- Өндөрхаан агаарын шугам барих төсөл

Багануур- Өндөрхаан агаарын шугам барьж, төрийн өмчид шилжүүлэх

Барих-шилжүүлэх

Багануур-Өндөрхаан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих

Судлан

шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ