- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 488-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 488
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"–ын 2.2-ын 4, 6 дахь заалт, 2.4-ийн 4, 6 дахь заалт, 2.5-ын 5 дахь заалтыг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 2.2 дахь заалтын 4, 6:
4 | Төмрийн хүдэр | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг | агуулга | >20% |
6 | Хайлуур жоншны хүдэр | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг | агуулга | 75% хүртэл |
2/ 2.4 дэх заалтын 4, 6:
44 | Төмрийн баяжмал | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр | агуулга | >57% |
6 | Хайлуур жоншны баяжмал | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон механик аргаар боловсруулж, хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн хайлуур жоншны хүдэр | агуулга | ФК- 75%-92% |
Хайлуур жоншны флотацийн баяжмал | агуулга | ≥95% |
3/ 2.5 дахь заалтын 5:
5 | Төмөр | Хүдэр, баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүүн (аргалж, хорголж, шууд ангижруулсан төмөр, брикет, ширэм, ган) | агуулга | >80% |
2. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.5 дахь заалтын 12-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A

