A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 489

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Ашигт малтмалын тухай хуулийн 47.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан агуулгатай 9 дэх заалт нэмсүгэй:

"9. Мангани Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг "www.asianmetal.com" цахим хуудсанд нийтэлсэн үнэ."

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтын 31 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"31. Төмөр Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ нийтэлдэг "www.umetal.com" цахим хуудсанд нийтэлсэн үнэ;"