- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 114
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
