A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Болдын Жавхланг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД