A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 507

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2015 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам"-ын "Дөрөв." дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4.5 дахь заалт нэмсүгэй:

"4.5. Арилжааны банк зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргаж болно."

2. Мөн журмын 2.1-д "Хөгжлийн банкнаас" гэсний дараа "болон арилжааны банкнаас" гэж, мөн журмын 2.3-т "Хөгжлийн банкны" гэсний дараа "болон арилжааны банкны" гэж тус тус нэмсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны А-122 дугаар тушаалаар баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ