- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙН СОЛБИЦЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 511
Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙН СОЛБИЦЛЫН ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг 1 дүгээр хавсралт ёсоор тогтоосугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайгаас энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан солбицол бүхий талбайг хассугай.
3. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
