- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, циркийн 12 жүжигчинд/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 510
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24.0 (хорин дөрвөн) сая төгрөг, БНХАУ-ын Учо хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд "Нууц хувьсал" шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40.0 (дөчин) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.
2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 64.0 (жаран дөрвөн ) сая төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A