A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТОГТООЛ

1994 оны 7 дугаар Улаанбаатар

Дугаар 64

ШҮҮГЧИЙН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Говь Сүмбэр аймгийн шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан тус аймгийн шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 3 байхаар баталсугай.

2.Говь Сүмбэр аймгийн шүүхийн ажиллах байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, шүүгчийн цалин зэрэгт шаардагадах шүүхийн төсвийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ

/Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./