- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООГ НЭМЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ТОГТООЛ
2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 516
Улаанбаатар хот
ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООГ НЭМЭХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний үүргийг 2016-2018 онд хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан энэ хугацаанд НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 3, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 2-оор тус тус нэмсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2016 онд гарах зардлыг Гадаад хэргийн сайдын 2016 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрч, 2017-2018 онуудад шаардлагатай зардлыг тухайн жилийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A
