A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 530

Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм"-ийн 14.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"14.1. Хэрэг эрхлэх газрын шагнал нь "Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын "Хүндэт жуух бичиг" мөн бөгөөд уг шагналыг Ерөнхий сайдын захирамжаар бий болгоно. Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг "Хүндэт жуух бичиг"-ээр шагнаж урамшуулна."

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ