- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар А/06
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ыг шинэчлэн 1 дүгээр, "Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдлийн маягт"-ыг 2 дугаар, "Нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцох эрх олгох маягт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарт тус тус даалгасугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
/Энэ тушаалын нэрийг ХЗДХС-ын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/189 дүгээр тушаалаар өөрчилсөн/
ХЗДХС-ын 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/165 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2017.06.23 хүлээн авсан/
ХЗДХС-ын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/189 дүгээр тушаалаар тушаалын нэрийг өөрчлөн, 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2021.08.31 хүлээн авсан/
ХЗДХС-ын 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/58 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2026.06.30 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх