- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 7
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 9 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 521дэх заалт нэмсүгэй:
№ | Концессын зүйлийн нэр | Концессын зүйлийн тодорхойлолт | Концессын төрөл | Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ | Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх | Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
521_# | Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийн төв төсөл | Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх, өвлийн спортоор хичээллэх стандарт орчинг бий болгох | Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх | Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, өвлийн спортын 5 төрлийн секц дугуйлан хичээллүүлэх боломжтой, олон улсын жишигт нийцсэн автоматаар мөсөө хөлдөөх, хайлуулах тусгай зориулалтын төхөөрөмжөөр тоноглогдсон битүү дээвэртэй спортын цогцолбор байгууламжийг Улаанбаатар хотод барих | Судлан шийдвэрлэх | Шууд гэрээ байгуулах |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A

