A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ын 4.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"4.6. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаас 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд хувь хүн, хуулийн этгээд нь мөн журамд заасны дагуу мэдүүлсэн тайландаа засвар, өөрчлөлт оруулж болно."

2. Мөн журмын 2.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР