- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 70-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-д дор дурдсан агуулгатай 15 дахь заалт нэмсүгэй:
"15. Улсын сайн малчинд олгох тэмдгийг тухайн малчны хамтран хөдөлмөрлөж амжилт гаргасан эхнэр (нөхөр)-т олгож болно."
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА
Текст томруулах
A
A
A
